Мадрид хотын төвд дэлбэрэлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-21 09:09:51

МАДРИД. /El Pais/. Италийн Мадрид хотын төвийн байрнуудын нэгэнд лхагва гарагт хүчтэй дэлбэрэлт болжээ.


“Diario” сонины мэдээлснээр, дэлбэрэлт Толедо гудамжинд орон нутгийн цагаар 15:00 цаг орчимд болжээ. Дэлбэрэлтийн улмаас байшингийн дээвэр сүйдсэн байна.


Түүнчлэн ослын улмаас 6 хүн шархдаж, 4 хүн нас баржээ. “La Sexta” телевизийн мэдээлснээр, хий алдагдсаны улмаас дэлбэрэлт болсон байж магадгүй байна. 

Холбоотой мэдээ