Долоон сумын 112 өрхөд тусламж үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-01-21 15:56:03
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Батцэнгэл, Өгийнуур, Өлзийт, Хайрхан, Эрдэнэмандал, Хотонт, Хашаат сумын хонин толгойд шилжүүлснээр 60-300 малтай, өрх толгойлсон, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнтэй нийт 112 өрхөд /нэг сумын16 өрх/ тусламж үзүүлжээ.

Энэ сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулсан энэхүү тусламжийн багцад хорголжин тэжээл, рапсын шахдас, “Амин тун”, “Барагшуунт” сувиллын бэлдмэл, шархны тос, нүдний тос, хурганы уут, малчдад өгөх зөвлөмж, 5000 төгрөгийн нэгж багтсан байна.

Энэхүү тусламжийг НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллага Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран хэрэгжүүлж буй Зорилтот бүлгийн малчин өрхийн амьжиргааг зудын эрсдэлээс хамгаалахад дэмжлэг үзүүлэх техник туслалцааны төслийн хүрээнд олгожээ.


Холбоотой мэдээ