Чили “Sinovac”-ийн вакциныг бүртгэжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-01-21 14:24:34

САНТЬЯГО. /Xinhua/. Чилийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн Хятадын “Sinovac” компанийн коронавирусний эсрэг вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрлийг лхагва гарагт олгожээ.


“Бид вакцины чанар болон бусад холбогдох мэдээллийг судалсан бөгөөд аюулгүй, үр дүнтэй вакцинд зөвшөөрөл олгож байна” гэж Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн даргын үүрэг гүйцэтгэгч Хериберто Гарсия мэдээлжээ. Энэхүү вакцин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, хүндээр өвчлөхөөс сэргийлж байна гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Чилид өнөөдрийн байдлаар “COVID-19” халдварын 680740 тохиолдол бүртгэгдэж, 17594 хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Хятадын вакциныг Чилийн их сургуулийн Дархлалын судлал, эмчилгээний хүрээлэнгийн эмнэлзүйн гуравдугаар үе шатны туршилтад оролцож буй сайн дурынханд 2020 оны эцсээс туршиж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ