Нийслэлд найман хүн коронавирусээр халдварлажээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-01-22 11:00:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 21-нд хийсэн PCR шинжилгээгээр 8 хүнд коронавирусний халдвар илэрчээ.

 

ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид  нийтдээ  15 546  хүнд шинжилгээ хийсэн байна.


Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд нэг нь ХӨСҮТ-ийн эмч бол бусад нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон иргэд хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тодотгов.

 

Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол нийт 1592 болжээ. Үүнээс 1097 хүн эдгэрээд байна.


ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой ортой эмнэлэгт коронавируст халдвартай 483 хүн эмчлүүлж байна.  Сүүлийн 24  цагийн дотор 51 хүн эдгэрч гэртээ гарчээ.

Холбоотой мэдээ