Усны алдагдлыг цаг алдалгүй мэдээлсэн иргэдэд талархал илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-01-22 16:48:16

Говь-Алтай /МОНЦАМЭ/. "Ундарга-Алтай" ААТҮГ-ын үйл ажиллагаанд эрсдэл үүсэх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж, шугам сүлжээний гэмтэл, зүй бус усны алдагдлыг цаг алдалгүй мэдээлсэн иргэдэд талархал илэрхийллээ. 


Тодруулбал, аймгийн төв Есөнбулаг сумын Индэрт багт байрлах цэвэр усны төв шугамд өчигдөр буюу нэгдүгээр сарын 21-ний шөнө гэмтэл гарч цэвэр ус алдсаныг иргэн Ч.Дорждагва, Г.Уртнасан нар шуурхай мэдээлсэн байна. Иргэний үүргээ биелүүлсэн дээрх хоёр иргэнийг нэгдүгээр сарын 22-нд "Ундарга-Алтай" ААТҮГ-ын дарга Б.Эрдэнэ-Очир, хамт олныхоо төлөөллийн хамт хүлээн авч талархал илэрхийлсэн юм.

Гэмтлийн нөхцөл байдлыг шуурхай мэдээлсний үр дүнд тус газрын усны алдагдал цаашлаад гэр хорооллын өрх, сайжруулсан авто зам, өрхийн Эрүүл мэндийн төвийг усанд автахаас урьдчилан сэргийлжээ. Уг гэмтлийг “Ундарга-Алтай” ААТҮГ-ын инженер, техникийн ажилтнууд цаг алдалгүй шуурхай хийж гүйцэтгэж хэвийн горимд шилжүүлсэн билээ.


Холбоотой мэдээ