Улирлын чанартай төслүүдийг дэмжээгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн хувьд иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих зорилгоор орон нутагтаа 40-өөс дээш насныханд зориулсан, ажилтай орлоготой эмэгтэйчүүд гэсэн хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд энэ жил 175 төсөл иржээ.
Энд ирсэн нийт төслүүдээс хэрэгжих боломжтой 49 төслийг 72 сая төгрөгөөр дэмжсэн байна. Төслүүдээс жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа нь тасрахгүй явах боломжтойг нь илүү чухалчилсан гэж мэргэжилтэнүүд хэлж байгаа юм. Тиймээс улирлын чанартай буюу газар тариалан, блокны үйлдвэрлэлийн төслүүдийг дэмжээгүй аж.
Он гарснаас хойш Өмнөговь аймагт шинэ ажлын байр 240-өөр нэмэгдсэн байна. Идэвхтэй ажил хайж байгаа иргэн 840 байгаа юм. Үүнээс 463 нь эмэгтэйчүүд байгаа гэсэн судалгаа байгаа аж.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн