QR код уншуулсан иргэдийн тоо хоёр дахин нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-25 13:54:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэх QR систем ашиглаж байгаа. Сүүлийн 10 хоногт иргэд QR код уншуулсан иргэдийн тоо хоёр дахин нэмэгдсэнийг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг хэлэв.


Тухайлбал, энэ сарын 21-нд иргэд 211 233 удаа QR код уншуулжээ. Ингэснээр хоёр талт эрсдэлээс хамгаалах юм. Тухайлбал, өөрийгөө халдвартай иргэнтэй харилцагч болсон талаар мэдээллийг яаралтай авч, мөн тухайн аж ахуйн нэгж эрсдэлээс хамгаалахад дөхөм болно.


Өнгөрсөн хугацаанд коронавируст халдварын голомтод бүртгэгдсэн 1195 иргэний гар утсанд анхааруулах мэдээлэл өгч, халдварын ойр харилцагчдыг тогтоосныг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээлжээ.  

 

Холбоотой мэдээ