Лүн сум хямдралтай үнээр тэжээл татан авч малчдадаа тараалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-01-26 12:28:46

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Лүн сумын Засаг даргын 2020 оын 12 дугаар сарын 22-ны өдрийн А/176 дугаар захирамжаар 32.9 сая төгрөгийн аюулгүйн нөөц бүрдүүлэн өвс тэжээл бэлтгэхээр шийдвэрлэжээ.

Тодруулбал, Тус аймгийн хэмжээнд нийт нутгаар цасан бүрхүүлтэй байгаа бөгөөд зудын нэн өндөр эрсдэл бүхий сумдын нэг бол Лүн сум. Учир нь өнгөрсөн жил гантай, мал идэх өвсгүй байсан. Тиймээс цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан сумын Засаг даргын захирамжаар 565 малчин, мал бүхий өрхөөс 3855 шуудай тэжээлийн захиалга авсан байна. Ийнхүү малчдын захиалгын дагуу Алтантариа ХХК-аас хоёр удаагийн тээвэрлэлтээр 43.6 тн хивэг татаж малчид, иргэддээ хүргэжээ.

Ташрамд, Төв аймагт нэг боодол өвс 14000 төг, нэг шуудай тэжээл 19000-22000 төгрөгийн үнэтэй байгаа аж.

  

Холбоотой мэдээ