Ж.Байден АНЭУ, Саудын Арабад нийлүүлэх зэвсгийн худалдааг түр зогсоожээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-28 10:42:07

НЬЮ-ЙОРК. /The Wall Street Journal/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа АНЭУ, Саудын Арабад нийлүүлэх зэвсгийн худалдаанд түр хориг тавьжээ.


Ж.Байдены туслахууд Дональд Трампын үед хийгдсэн хэдэн тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлэх тухай гэрээг шалгаж байгаа аж. Тодруулбал, өндөр нарийвчлалтай зэвсэг, тав дахь үеийн “F-35” сөнөөгч онгоц нийлүүлэх тухай гэрээг авч хэлэлцэж байна.  АНЭУ, Израилын харилцааг хэвийн болгох тухай хэлэлцээрт хүрсэнтэй холбогдуулан АНУ-ын эрх баригчид Абу-Дабид тав дахь үеийн “F-35” сөнөөгч онгоц нийлүүлэхээр тохиролцсон юм.


Эдгээр зэвсэг Йеменд ашиглагдахгүй гэдгийг шалгахыг эрх баригчид хүсэж байгаа аж.


Reuters” агентлагийн мэдээлснээр, АНУ АНЭУ-д 50 сөнөөгч онгоц, 18 нисгэгчгүй аппарат нийлүүлэх ёстой байжээ. Энэ талаарх хэлэлцээр Ж.Байден албан тушаалдаа томилогдохоос нэг цагийн өмнө байгуулагдсан байна. 

Холбоотой мэдээ