Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 24 хувиар буурчээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-28 10:55:40

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 2020 оны жилийн эцсийн байдлаар дамжуулан борлуулсан цахилгааныг оролцуулаад 21,9 тэрбум төгрөг болжээ. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 24.4 хувиар буурсан үзүүлэлт аж.

Тодруулж хэлбэл, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 5,8 тэрбум болж  34.1 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 4,3 тэрбум төгрөг болж 54.3 хувиар тус тус буурчээ. Харин цахилгаан, дулааны эрчим хүч, усан хангамжийн үйлдвэрлэл 11,1 тэрбум төгрөгт хүрч 12.7 хувиар өссөн байна.

Ай үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нийт дүнгээр буурсан нь тус аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт орших Ховд голын гянт болдын уурхайн олборлолт тодорхой шалтгааны улмаас зогссон, цар тахалтай холбоотой боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа доголдсонтой холбоотой ажээ.

Холбоотой мэдээ