Гэрийн тусгаарлалт, ажиглалтад 678 иргэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-01-28 11:55:12

Баянхонгор /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос тусгай автобусаар Баянхонгор аймагт ирсэн 678 иргэн гэрийн ажиглалтад байна. 

Улаанбаатар хотоос иргэдээ татах ажиллагааны явцад орон нутагт короновирус зөөвөрлөгдөн очих тохиолдол гарсан учир татан авалтыг тодорхойгүй хугацаагаар орон даяар түр зогсоосон. Тиймээс халдвартай бүсээс ирсэн иргэд мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг мөрдөж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахин, гэрийн ажиглалтад 14 хоног байхаар болсон юм.

Мөн хугацаандаа гадуур явахгүй, айлаар зочлохгүй байхыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас онцгойлон анхаарууллаа. 

Хэрэв иргэн Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх аж.

Холбоотой мэдээ