Сайжруулсан зуухны үнэнд үзүүлэх хөнгөлөлтийн хувийг тогтоогоогүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-09-29 13:00:31

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр сайжруулсан зуух худалдан авсан өрхөд 200 сая төгрөгийн нөхөн олговор олгоно. Үүний тулд сайжруулсан зуух үйлдвэрлэдэг болон нийлүүлдэг компаниудад урилга хүргүүлж өргөтгөсөн худалдаа буюу өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьжээ.

Уг өдөрлөгийн үеэр иргэд зуухаа өөрсдөө сонгоно. Өмнө нь аймгийн захиргаа зуух үйлдвэрлэгч компаниудтай гэрээ байгуулж үүний дагуу иргэд цөөн зуухнаас сонголтоо хийдэг байсан юм. Харин энэ удаа иргэдэд илүү боломж олгожээ.  Тодруулбал, худалдаж авсан зуухны үнийг тодорхой хувиар хөнгөлөх ажээ. Одоогоор хэдэн хувиар хөнгөлөхөө тогтоогоогүй гэж Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга мэдээллээ. Өнгөрсөн жил зуухны үнийн 75-80 хувийг орон нутаг санхүүжүүлж байсан юм. Үүнээс гадна утаагүй түлш үйлдвэрлэгчдэд санхүүгийн дэмжлэг олгох уламжлал хэвээрээ гэлээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

                                     

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд