Их Британид автомашины үйлдвэрлэл 29.3 хувиар буурчээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-28 20:01:45

МОСКВА. /Коммерсант/. Их Британид өнгөрсөн онд нийт 920 928 автомашин үйлдвэрлэгдсэнийг 2019 оныхтой харьцуулахад 29.3 хувиар буурсан үзүүлэлт байв.


Ийнхүү буурсан нь 1984 оноос хойших хамгийн сул үзүүлэлт болсон тухай Их Британийн Автомашин үйлдвэрлэгч, худалдаалагчдын нийгэмлэгээс мэдээлжээ.


Цар тахлын нөхцөлд хязгаарлалтын арга хэмжээ авч, хил хаасны улмаас автомашины үйлдвэрлэл өнгөрсөн жилийн туршид хохирол амсжээ. Түүнчлэн экспортын гол зах зээл дээр автомашины эрэлт сул байснаас гадна “Brexit”-тэй холбоотой тодорхойгүй байдал нөлөөлсөн юм. Автомашины экспортын хэмжээ 2019 оны үзүүлэлтээс 29.1 хувиар буурсан хэдий ч Их Британид үйлдвэрлэгдсэн автомашины экспорт дийлэнх хувийг эзэлсэн хэвээр байна. “Vauxhall” загварын автомашины үйлдвэрлэлийн хэмжээг 2019 оныхтой харьцуулахад хамгийн их буюу 47.8 хувиар буурчээ.


Харин хосолсон хөдөлгүүрт болон цахилгаан автомашины үйлдвэрлэл нэмэгдэж, өнгөрсөн онд гаргасан автомашинуудын 18.8 хувийг эзэлжээ. Энэ үзүүлэлт 2019 онд 14.8 хувь байсан аж. 

Холбоотой мэдээ