Япон Украинд 2 сая ам.долларын тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-29 14:01:18

ТОКИО. /TASS/. Коронавирусний цар тахлын нөхцөлд эрүүл мэндийн тогтолцоонд дэмжлэг үзүүлэх, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хана зориулж Японы Засгийн газар Украинд 200 сая иений буцалтгүй тусламж олгохоор болжээ.


“Тусламж үзүүлэх төлөвлөгөө нь Украины эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, халдварт өвчинд хяналт тавихад хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Бид соронзон үелзүүрт томограф зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангах замаар тусламж үзүүлнэ” хэмээн Японы Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсан байна. 


Украинд халдвар авсан хүний тоо 206 412-т хүрч, халдвар авсан 992 031 хүн эмчлэгдсэн бол 22351 хүн халдварын улмаас нас баржээ.


Цар тахал дэгдэж эхэлснээс хойш дэлхий дахинд 102 сая гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 2.2 сая хүн нас баржээ. ОХУ-ын коронавирустэй тэмцэх шуурхай штабын мэдээлснээр, тус улсад халдварын 3 793 810 тохиолдол бүртгэгдэж, халдварын улмаас 71 651 хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ