150 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-01-30 10:34:46

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан Хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран "Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт” хөтөлбөрийн хүрээнд Говь-Алтай аймгийн Улаан загалмайн хороо 150 малчин өрхөд бэлэн мөнгө болон эрдэс тэжээлийн багцын тусламж үзүүллээ. 


Өвөлжилтийн нөхцөл байдал нэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 90 гаруй хувь нь зудын эрсдэлтэй бүсэд хамрагдаад байгаа юм.  Дээрх хөтөлбөрийн хүрээнд өмнө нь өвс тэжээлийн тусламж дэмжлэгт хамрагдаж байгаагүй өвөлжилт хүндэрсэн Тайшир, Тонхил, Жаргалан, Шарга, Есөнбулаг сумын 150 малчин өрх тус бүрт бэлнээр 240 мянган төгрөг, 180 төгрөгийн үнэ бүхий эрдэс тэжээлийн багц олголоо.  

Монголын Улаан Загалмай Нийгэмлэг нь жил бүр зудын эрсдэлийн зэрэглэлийг үндэслэн малчдад тусламж үзүүлж хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа хүргэдэг. Энэ удаагийн хөтөлбөрт Говь-Алтай аймгийн таван сумын 400 хүртэлх малтай зорилтот бүлгийн нийт 150 малчин өрхөд 45 сая гаруй төгрөгийн хүмүүнлэгийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн тухай Говь-Алтай аймгийн Улаан загалмайн хорооноос мэдээлэв.


Холбоотой мэдээ