Хүнсний болон бусад ачаа барааг Шаамар-6 пост дээр сэлгэн ачна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-01-30 10:26:33

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос хүнсний бүтээгдэхүүн болон шаардлагатай ачаа барааг тээвэрлэн ирсэн машинуудыг Сүхбаатар сум руу нэвтрүүлэхгүй.

Улаанбаатар хотод коронавирусний халдварын тохиолдол ихэссэнтэй холбогдуулан УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу дээрх арга хэмжээг авч байгаа аж. Ингэснээр Улаанбаатар хотоос хүнсний бүтээгдэхүүн болон шаардлагатай ачаа барааг тээвэрлэн ирсэн машинуудыг Сүхбаатар сум руу нэвтрүүлэхгүйгээр Шаамар-6 пост дээр сэлгэн ачилт хийх гэнэ. Энэхүү үйл ажиллагааг сумын Онцгой комисс хариуцан зохион байгуулж байгаа аж. Мөн тус пост дээр ачааны машинуудыг бүртгэлжүүлэн ачаа бараанд ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийж байна. Тээвэрлэгдэн ирсэн бараа бүтээгдэхүүнийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байгаа гэв. 

Холбоотой мэдээ