Сэлэнгэ аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-02-02 10:12:45

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Голомттой бүс болох Улаанбаатар хотоос Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг "Болд төмөр Ерөө гол" компанийн ээлж хүлээлцэх ажилчдаас нэг хүнд коронавирусний халдвар илэрсэн байна.

Энэ сарын 31-ний шөнийн ээлж хүлээлцэх үеэр тухайн иргэн вирусээр халдварласан болох нь шинжилгээгээр илэрчээ. Түүний шинжилгээг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн вируслогийн лабораторид баталгаажуулсан байна. Тухайн иргэнийг Улаанбаатар хотын ХӨСҮТ рүү шилжүүлсэн аж. Харин түүнтэй хамт явсан хүмүүсийг тусгаарлалтад авчээ. Аймгийн Онцгой комиссын шуурхай бүрэлдэхүүн голомтын хариу арга хэмжээг авч газар дээр нь ажилласан байна. Тус батлагдсан тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдлээ.










































Холбоотой мэдээ