Гэр, байшингийн суурь тавихад сайн хэмээжээ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-02-07 07:55:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өнөөдөр аргын тооллын 2021 оны хоёрдугаар сарын 07. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн адаг шарагчин үхэр сарын шинийн 26. Адъяа гараг. Эрхтний тэнгэрт одтой, зургаан цагаан мэнгэтэй улаан нохой өдөр.

 

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Суудал: Мод

 

Өдрийн наран 8 цаг 11 минутад мандан, 18 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн.

 

Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.

Холбоотой мэдээ