“Apple” цахилгаан автомашин үйлдвэрлэх асуудлаар тохиролцоонд хүрч чадсангүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК. /The Wall
Street Journal/. Цахилгаан хөдөлгүүрт
автомат жолоодлоготой автомашин хамтран гаргах асуудлаар “Apple” корпорац болон “Hyundai Motor Company” компани тохиролцоонд хүрч чадаагүй байна.
Энэ асуудлаар “Apple” компанитай ойрын хугацаанд зөвлөлдөх уулзалт хийхгүй гэдгээ “Hyundai” болон тус компанид хамаардаг “Kia Motor” компани мэдэгдээд байгаа ч өмнө нь хийгдсэн яриа хэлэлцээ үр дүнгүй өндөрлөсөн хэмээн "The Wall Street Journal" сонинд цохон тэмдэглэжээ.
“Apple” 2024 он гэхэд цахилгаан автомашин үйлдвэрлэх асуудлаар
тохиролцоонд хүрэхэд ойрхон байна гэж “CNBC” телевиз өмнө нь мэдээлсэн юм. Цахилгаан
автомашинуудыг Уэст-Пойнт хотын “Kia” компанийн үйлдвэрт үйлдвэрлэж магадгүй байгаа аж.