Осакагийн гудамжинд илбэнх явж байгааг камерын дуранд буулгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2021-02-08 17:54:29

ТОКИО. /Kyodo/. Японы төв нутгийн Осака хотын гудамжинд энэ сарын эхээр нэгэн илбэнх шөнө дундын үед хэсүүчилж явжээ. 


Шөнийн цагаар хамгийн их хөл хөдөлгөөнтэй байдаг энтертайнмент дүүрэгт коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд хэрхэн нөлөөлж байгааг энэхүү үйл явдал харуулжээ.


Уг зэрлэг амьтны зургийг “Kyodo” агентлагийн гэрэл зурагчин өнгөрсөн лхагва гарагт Минами дүүрэгт авсан байна. Осакад өнгөрсөн нэгдүгээр сарын 8-наас онцгой байдал тогтоосноор зоогийн газар, шөнийн цэнгээний газрууд оройны 20 цаг хүртэл ажиллаж байгаа юм.


Илбэнх хүмүүсийн хөл хөдөлгөөн багассаныг мэдсэн бололтой гэж Осака дахь нэгэн шөнийн цэнгээний газрын менежер мэдээлжээ. Түүний ажилладаг газрын хувьд ердийн үед шөнө дунд хүртэл ажилладаг байсан бол 11 дүгээр сараас хойш засаг захиргаанаас гаргасан сайн дурын удирдамжийн дагуу эрт хаах болжээ. 

Холбоотой мэдээ