Төсөл хэрэгжиж байгаа сумдтай цахимаар хуралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-02-10 13:10:39
Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл” Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга, Сант, Гучин-Ус, Богд суманд хэрэгжиж эхлээд байна.
Тус төслийн аймгийн зөвлөлөөс зорилтот сумдын удирдлагууд, сумын зөвлөлийн гишүүдтэй цахимаар хуралдаж, төслийн явц, анхаарах асуудлын талаар санал солилцлоо.
Энэхүү төсөлд 14-18 насны сурагчид, 14-25 насны ерөнхий болосролын сургуулиас гадуурх хүүхэд, залуучууд хамрагдана. Төсөлд хамрагдах хүсэлтэй хүүхэд, залуучуудын бүртгэл тухайн сумдад үргэлжилж байна.
Уг төслийг үр дүнтэй хэрэгжүүлснээр хүүхэд, залуучууд ажил, мэргэжлээ оновчтой сонгох, зах зээлийн онцлогт тохирсон бичил төсөл хэрэгжүүлэх, сумын төвд ажилгүйдэл буурах ахиц дэвшил гарах боломжтой юм.
Төслийн үйл ажиллагааг дэмжиж орон нутагтаа үр дүнтэй хэрэгжүүлэх талаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, зорилтот сумдын Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөрт тус тус тусгаад байна.
Холбоотой мэдээ