Татан авалтаар ирсэн бүх иргэний хариу сөрөг гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын шийдвэр, аймгийн Засаг даргын захирамжийн хүрээнд 02 дугаар сарын 09-нд орон нутгийн 168 иргэнээ татан авах ажлыг амжилттай зохион байгууллаа.
Эдгээр иргэдийг замд нь түргэвчилсэн шинжилгээнд хамруулсан бөгөөд бүх иргэний
хариу сөрөг гарчээ.
Улаанбаатар хотоос ирсэн иргэд 14 хоног гэрийн ажиглалтад байх бөгөөд энэ хугацаанд иргэд гэрээсээ гарахгүй байж, гэртээ хүн урихаас татгалзах, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй бусад зөвлөмжиийг дагахыг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа. Мөн урьдчилан сэргийлэх үүднээс эдгээр иргэдийн гэрийн гадна талд “Ажиглалт-14 хоног” гэсэн тэмдэглэгээг байршуулж байгаа аж.
02 дугаар сарын 05-наас 02 дугаар сарын 09-нийг хүртэл хугацаанд тус аймагт Улаанбаатар хотоос нийт 238 иргэн хувийн болон нийтийн тээврээр иржээ.