Хулгана жилийн “Хөдөлмөрийн аварга”-ууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-02-10 15:01:58

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Жил бүрийн хаврын тэргүүн сар “Цагаан сар”-ын баярыг тохиолдуулан идэвх санаачилга, хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа манлайлан ажиллаж, амжилт гаргасан иргэд, хамт олон, байгууллага, засаг захиргааны анхан шатны нэгж, багуудыг шагнан урамшуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ өдөр Засаг даргын захирамжаар баталгаажуулан хөдөлмөрийн аваргуудад шагнал гардууллаа.

“Аймгийн сайн малчин” тэмдгээр Баатарын Нямдаваа Дархан сумын малчин, Хийрэвийн Жамсран Хонгор сумын малчин, “Аймгийн тэргүүний тариаланч” тэмдгээр, Золтоншаравын Дарханжаргал Орхон сумын тариаланч, “Аймгийн шилдэг фермер”-ээр, Батбаярын Тунгалаг Хонгор сумын 1 дүгээр багийн фермер, “Оны онцлох хүн”-ээр, Баярсайханы Бямба-Эрдэнэ Аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн их эмч, “Аймгийн хөдөлмөрийн аварга хамт олон”-оор, Аймгийн “Онцгой байдлын газар”-ын хамт олон, Аймгийн “Эрүүл мэндийн газар”-ын хамт олон

Боловсролын салбарын “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар “Монгол-Оюу” сургуулийн сургалтын менежер Хавдийгийн Төмөрхан, Эрүүл мэндийн салбарын “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн их эмч Очирбатын ДулмааАж үйлдвэрийн салбарын “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар “Улаанбаатар гурил” ХХК Үйлдвэрлэл удирдлагын хэлтсийн дарга Буянтогтохын Намдаа, Дэд бүтцийн салбарын “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар “Дарханы Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн электрон сүлжээний инженер Очирбатын Сэргэлэн, Санхүүгийн салбарын “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар ХААН банкны Дархан салбарын захирал Сэрээнэнгийн Энхсувд, Төрийн захиргааны байгууллагуудын “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Доржийн Наранцэцэг, Хууль сахиулах болон хууль хяналтын байгууллагуудын “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар Цагдаагийн газрын ахлах байцаагч Сүхбаатарын Эрдэнэболд, Худалдаа үйлчилгээний байгууллагуудын “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар "Дархан Тээвэр" ХК-ийн эрүүл ахуйч, эмч Цэрэндоржийн Баянмөнх, Соёл, урлагийн салбарын “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар “DBS” телевизийн зураглаач Дэмбэрэлдоржийн Лхагвапүрэв, Спорт, аялал жуулчлалын салбарын “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар Биеийн тамир спортын газрын өвлийн спорт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт хариуцсан дасгалжуулагч Баасангийн Ховор-Эрдэнэ, Хөдөө аж ахуйн салбарын “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар, Хонгор сумын ЗДТГ-ын, Хөдөө Аж Ахуйн тасгийн мал зүйч Батаагийн Төмөр нар тодорчээ.

Харин “Аймгийн тэргүүний баг” –аар Дархан сумын 8 дугаар баг, Орхон сумын Энхтал баг шалгарсан бол “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага”-аар “Си Эм Пи Ай” ХХК-ийн хамт олон, “Шинээр ажлын байр бий болгосон байгууллага”–аар “Сод Монгол групп” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбар “Бурхант Өргөө” цогцолбор “Орон нутгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага”-аар “Дархан АЗЗА” ТӨХК тус тус тодорч шагналаа гардан авлаа.

Холбоотой мэдээ