Хишиг даллага дуудуулахад сайн хэмээжээ

Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-02-11 07:39:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өнөөдөр аргын тооллын 2021 оны хоёрдугаар сарын 11. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн адаг шарагчин үхэр сарын шинийн 30. Бархасвадь гараг. Тооно одтой, хоёр цагаан мэнгэтэй цагаан бар өдөр.

 

Барилдлага: Үл зохилдох


Шүтэн барилдлага: Сансар


Суудал: Төмөр

 

Өдрийн наран 8 цаг 05 минутад мандан, 18 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу.

 

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй.

Холбоотой мэдээ