Цас орж, шуурахыг анхааруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-02-11 11:20:21

Говь-Алтай /МОНЦАМЭ/.  Энэ сарын 11,13-нд Говь-Алтайн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна хэмээн тус аймгийн УЦУОШТ-өөс анхааруулан мэдээлэв.


Түүнчлэн салхи 11, 12 -нд Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурах ажээ. Иймд хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх мөн малчид шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амиа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг холбогдох албадаас анхааруулав.

Харин агаарын температур ихэнх нутгаар хүйтэрч Алтайн уулархаг нутаг, говь хоолойгоор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн, нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Хоёрдугаар сарын 15-наас нийт нутгаар өдөртөө хүйтний эрч суларна гэлээ.


Холбоотой мэдээ