Архангай аймаг 99 аварга малчин өрхтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-02-12 16:46:31
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал болж, аймгийн аварга малчдыг шалгарууллаа. Хурлаар аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/23 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “Аймгийн аварга малчин өрх”, “Аймгийн аварга саальчин”, “Аймгийн аварга фермер”, “Аймгийн аварга тариаланч”, тариаланч хамт олон шалгаруулах болзол журмын дагуу 19 сумаас малчид, тариаланчдын материалыг Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
“Аймгийн аварга малчин өрх”-өөр 99 малчин, “Аймгийн аварга саальчин”-аар 6 саальчин, “Аймгийн хошой аварга малчин өрх”-өөр 3 малчин, “Аймгийн аварга тариаланч”, “Тариаланч хамт олон” зэргийг тус тус шалгаруулсан байна.
Холбоотой мэдээ