Худалдаа хөгжлийн банк 200 мянган харилцагчаа үнэ төлбөргүй вакцинжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
sodonizm@gmail.com
2021-02-12 12:20:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Худалдаа хөгжлийн банк 200 мянган харилцагчаа үнэ төлбөргүй вакцинд хамруулахаар болсноо тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон мэдэгдлээ.


Цагаан сарын баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэхдээ тэрбээр, "Банкны 30 жилийн ой, мөн нийгмийн хариуцлагынхаа үүднээс дэлхийд үйлдвэрлэгдэж байгаа Астра зенека” ОХУ-ын Спутник-V вакцины 200 мянган тунг банкны зардлаар оруулж ирэн харилцагч нараа үнэ төлбөргүй вакцинжуулна.  Монголчууд минь халуун ам бүлээрээ, эсэн мэндийн ерөөлтэй, энх тунх цахимаар сайхан шинэлээрэй" хэмээсэн юм. 


Холбоотой мэдээ