800 орчим иргэнийг тандалт шинжилгээнд хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-02-17 14:29:22

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Өнөөдрөөс төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ажиллаж эхэлж байна. Тиймээс өглөөний 09:00 цагаас эхлэн Дархан сумын 16 дугаар сургууль, Од цогцолбор сургуулийн “Б” байранд өндөр эрсдэлтэй аж ахуй нэгж байгууллагуудын ажиллагсдад коронавирусний тандалт шинжилгээг хийж байна.

Тодруулбал, нэвтрэх постуудад эргүүл жижүүрт гарч байгаа зарим төрийн байгууллагуудын албан хаагчид /Цагдаагийн газар, Дархан сумын ЗДТГ г.м/, худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ, такси үйлчилгээ, үсчин гоо сайхан, банк, зэрэг 20 орчим байгууллагын 790 гаруй хүнд PCR шинжилгээ хийх аж. Аймгийн ЭМГ-аас халдвар хамгааллын бүх дэглэм журмыг баримтлан уг ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд 40 гаруй эмч, ажилтнууд шинжилгээ авах хэсэгт ажиллаж байна.

Холбоотой мэдээ