Аймгийн хэмжээнд 60 гаруй мянган иргэн 146.5 тэрбум төгрөгийн хадгаламжтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-02-19 14:03:01

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг дахь арилжааны банкууд дахь иргэдийн мөнгөн хадгаламжид 74.7 мянган иргэний 146.8 тэрбум төгрөг байна гэж Монгол банкнаас мэдээлэв.

-“2020 онд арилжааны ХААН, Хас, Төрийн гэсэн гурван банканд нийт харилцахын үлдэгдэл 19 тэрбум 128.8 сая төгрөг байна. Аймгийн дүнгээр оны эхний нэгдүгээр сард нийт олгосон зээлээс 159.9 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Үүнээс анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл 1.9 хувь, чанаргүй зээлийн үлдэгдэл 1.0 хувийг тус тус эзэлж байна” гэв. Ташрамд “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хөл хорионы үеэр банкууд хүсэлт гаргасан харилцагч, зээлдэгчдийнхээ зээлийн хүүгийн хугацааг хойшлуулах үйл ажиллагааг явуулж буй аж.  

 

Мобайл банкийг 17 мянга орчим хэрэглэгч хэрэглэдэг

Завхан аймаг дахь банкны салбаруудын статистик сонирхолтой үзүүлэлтүүдийг сэтгүүлчдэд өглөө.

Завхан аймагт Монголбанк, ХААН, Хас, Төрийн банкны салбар нийт 57 нэгжид 282 ажилтан ажиллаж байна. Эдгээр банкуудаар дамжуулан 115.628 харилцах данс эзэмшигч байна. Харин аймгийн хэмжээнд 27 АТМ, ПОС, ПОБ-ын төхөөрөмж 740 байдаг бол, 67831 банкны карт эзэмшигч байна. Цахим үйлчилгээ буюу SMS банкны хэрэглэгч 7700 гаруй, мобайл банк хэрэглэгчийн тоо 17 мянга орчим, интернэт банкийг 21700 гаруй хэрэглэгч хэрэглэж байна. Харин аймгийн хэмжээнд банкуудад 60 гаруй мянган хадгаламж эзэмшигч 146.5 тэрбум төгрөгийн хадгаламжтай байна. Үүнээс хугацаатай 107.3 тэрбум төгрөгийн хадгаламж, хугацаагүй 39.2 тэрбум төгрөгийн хадгаламжийг иргэд эзэмшиж байна гэж Монголбанкнаас мэдээлэв.  

Холбоотой мэдээ