Маргааш нутгийн зарим хэсгээр салхи 18-20 м/с хүрч шуурахыг сэрэмжлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-02-19 19:06:36

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Энэ сарын 20-нд Есөнбулаг, Тонхил, Бугат, Төгрөг, Халиун, Дарви, Шарга, Цээл, Чандмань, Дэлгэр сумын нутгаар салхи 18-20 м/с хүрч шуурна. 


Иймд малчид, тээвэрчид, ард иргэдийг анхаарал болгоомжтой байхыг Говь-Алтай аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс сэрэмжлүүлэн мэдээллээ.

Харин агаарын температур Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байх ажээ.


Холбоотой мэдээ