Нийслэлд 7 хороонд халдварын тохиолдол шинээр бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-02-21 11:17:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” аяны хүрээнд өнгөрсөн 10 хоногт нийтдээ 78 тохиолдол илрээд байна. Өнгөрсөн 24 цагийн байдлаар 24 хүнээр нэмэгджээ.

Энд халдвар шинээр бүртгэгдсэн хороодыг мэдээлбэл: Баянгол дүүрэгт 22 болон 23 дугаар хороо, Сүхбаатар дүүрэгт 3 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 26, Хан-Уул дүүргийн 4 болон 19 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд шинээр халдвар бүртгэгдэж, эрсдэлтэй хороодын жагсаалтад оров.

 

Холбоотой мэдээ