Эхний ээлжийн вакциныг БНЭУ-аас "МИАТ"-ийн онгоцоор тээвэрлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-02-21 16:38:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс маргааш, 2 дугаар сарын 22-нд "COVID-19"-ийн эсрэг вакциныг анх удаа татан авч вакцинжуулалтын ажлыг улсын хэмжээнд мөн сарын 23-наас үе шаттай эхлүүлэх гэж байна. БНЭУ-аас эхний ээлжийн "AstraZeneca" вакцины 150 мянган тунг манай улсад нийлүүлэх бөгөөд үүнийг үндэсний иргэний агаарын тээврийн "МИАТ" ТӨХК-ийн шууд нислэгээр авчирна. Нислэгийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ. 



Холбоотой мэдээ