Ашигт малтмалын газрыг АТГ-аар шалгуулна гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ“Ундрах Өргөө констракшн”, “Баян газар” компанийн хуулийн зөвлөхүүд ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг будлиантай явуулсан талаар хэвлэлийнхэнд хандав.
Энэ сарын 28-ны өдөр АМГ-аас Ховд аймгийн Алтай сумын Богч талбайд сонгон шалгаруулалт явуулжээ. Гэвч сонгон шалгаруулалтыг зарим компанид давуу эрх олгохын тулд будлиантай явуулсан хэмээн үзэж байгаа юм. Гомдолтой 10 гаруй компанийг ч санал нэгдэн ажиллахыг тэд уриаллаа.
“Ундрах Өргөө констракшн” компанийн хуулийн зөвлөх Б.Баттуул “Ашигт малтмалын тухай хуулийн заалт, Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолыг үндэслэн Ховд аймгийн Алтай сумын Богч талбайд сонгон шалгаруулалт зарласан. Гэвч энэ сонгон шалгаруулалтыг будлиантай явуулснаас 10 гаруй компани оролцож чадаагүй” гэдгийг АТГ-аар шалгуулна хэмээн тэд мэдэгдлээ.
Ж.Батсайхан
Сэтгэгдлүүд