16 сумын 53 малчин өрхийг малжуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-22 10:23:37

Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлөөс хөдөөгийн 16 суманд “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Улмаар 2020 онд сумдын амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар 53 малчин өрхийг сонгож, ашиг шим, үүлдэр угсаа сайн 4558 толгой ямаа, 882 толгой хонь нийт 5440 толгой бог малаар малжуулжээ.

Ингэснээр мал аж ахуйн салбарт 106 ажлын байр бий боллоо гэж Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас мэдээллээ. 



Холбоотой мэдээ