Зэрлэг ан амьтдын бэлчээр нутагт өвс байршуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-02-22 16:57:05

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Тонхил сумын ЗДТГ-аас зэрлэг ан амьтдын бэлчээр нутагт өвс байршуулах ажлыг зохион байгуулав.


Тус сумын хэмжээнд хаваржилт хүндэрч болзошгүй байгаа тул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран сумын ЗДТГ-аас биотехникийн /зэрлэг ан амьтдын бэлчээр нутагт өвс тавих/ арга хэмжээг зохион байгуулжээ. Эхний ээлжинд Тамч багийн Дулааны хад, Алтайн-Оргил багийн Хар сайр, Хар ямаат зэрэг газарт 30 боодол өвс тараан байршуулсан байна. Цаашид зэрлэг ан амьтан нутагладаг бусад газруудад үе шаттай биотехникийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа тухай сумын ЗДТГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ