Газын зурваст “COVID-19”-ийн вакцинжуулалт эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-02-23 16:37:05

АНКАРА. /Anadolu/. Газын зурваст “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрийг даваа гаргаас эхлүүлж, эмнэлгийн ажилтнууд эхний тунгуудыг хийлгэжээ.


“Бид Газын зурваст “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүллээ” гэж тус зурвасын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ашраф аль-Кидра Газа хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.


Эрүүл мэндийн дэд сайд Медхат Мухайсений мэдээлснээр, Газын зурваст дөнгөж 22 мянган тун вакциныг нийлүүлээд байгаа тул эхний ээлжид эмнэлгийн ажилтнууд, өндөр настнуудыг вакцинжуулах ажээ.


ОХУ-ын “Спутник V” вакцины тунгуудыг хүлээн авсан талаараа Газын зурвасын Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид өмнө нь мэдээлээд байжээ.


Газын зурваст өнөөдрийн байдлаар 54 мянга гаруй хүн коронавирусээр халдварлаж, 543 хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ