АНУ-д тогтоосон онцгой байдлын дэглэмийг сунгажээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-02-25 09:37:26

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден коронавирусний цар тахалтай холбогдуулан тогтоосон онцгой байдлын дэглэмийг сунгалаа.


"Ерөнхийлөгч 2020 оны гуравдугаар сарын 13-ны өдөр “COVID-19” цар тахалтай холбогдуулан онцгой байдал зарласан. Цар тахал нийгмийн эрүүл мэнд, улс орны аюулгүй байдалд томоохон эрсдэл үүсгэсэн хэвээр байгаа учир онцгой байдлын дэглэм 2021 оны гуравдугаар сарын 1-нээс хойш үргэлжлэх ёстой” гэж Байдены зарлигт дурджээ.


Тэрбээр АНУ-д коронавирусний халдвар авсны улмаас 500 мянга гаруй хүн нас барсныг сануулаад, “COVID-19”-тэй үргэлжлүүлэн тэмцэж, Холбооны улсын Засгийн газрын бүхий л нөөц боломжийг дайчлан хариу арга хэмжээ авах нь нэн чухал" болохыг онцлон тэмдэглэсэн байна.


Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ-д 28.3 сая орчим хүн коронавирусний халдвар авч, 503700 гаруй хүн нас барсан байна.


Холбоотой мэдээ