Туркт багш нарыг вакцинжуулж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-02-25 15:04:48

АНКАРА. /Anadolu/. Туркт сургуулиудын танхимын сургалтыг үе шаттайгаар эхлүүлж байгаатай холбоотойгоор багш нарыг коронавирусний эсрэг вакцинжуулалтад лхагва гаргаас хамруулж эхэлжээ.


Туркийн хойд нутгийн Корум мужид болсон ёслолын ажиллагааны үеэр Боловсролын сайд Зия Сельчук вакцины эхний тунгаа тариулсан байна. Түүний мэдээлснээр, 1.25 сая багшид вакцин хийлгэх бичгийг Эрүүл мэндийн яаманд хүргүүлжээ.


COVID-19”-ийн вакцинжуулалтыг энэ оны нэгдүгээр сарын 14-нөөс эхлүүлсэн Туркт хамгийн эхэнд эмнэлгийн ажилтнуудыг хамруулж, олон нийтийн вакцинд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд өндөр албан тушаалтнууд мөн хийлгэсэн юм.


Туркийн Эрүүл мэндийн яамны мэдээллээр, улсын хэмжээнд лхагва гаргийн байдлаар 7.6 сая тун вакциныг тарьжээ. Тодруулбал, 6.32 сая хүн вакцины эхний тунг, 1.25 сая хүн хоёр тунг хоёуланг нь хийлгэсэн байна.


Туркт вакцины хоёр тунг 28 хоногийн зайтай хийж байгаа бөгөөд “COVID-19”-өөр халдварлаад эдгэрсэн хүмүүсийн хувьд эдгэрснээсээ хойш 4-6 сарын хугацаанд вакцин хийлгэхгүй ажээ. 

Холбоотой мэдээ