Засаг даргын орлогч В.Мөнхбат Цэнхэр сумын Орхон багт ажиллалаа

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-02-26 10:26:08

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг даргын орлогч В.Мөнхбат ажлын багийн хамт Цэнхэр сумын Орхон багт ажиллалаа.

Тус газарт үйлдвэрлэлийн болон гар аргаар олборлолт явуулснаас үүдэлтэй хөрсний эвдрэл үүссэн 862 га талбай байна. Үүнээс техникийн нөхөн сэргээлт хийсэн 380 га, биологийн нөхөн сэргээлт хийсэн 104 га талбай байгаа аж. Тус газрыг байнгын хяналттай байлгахаар болсон бөгөөд пост ажиллуулах боломжийг судалж, нөхөн сэргээлт хийгээгүй газарт нөхөн сэргээлт хийлгэх зэрэг цаашид авах арга хэмжээний талаар нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгуулахаар боллоо. 

Ажлын багт Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Г.Алтан-Очир, Цэнхэр сумын ЗДТГ, холбогдох мэргэжлийн байгууллагын удирдлагууд оролцов. 

Холбоотой мэдээ