АРХАНГАЙ: Хүү, торгуулийн орлогод 3.326.5 сая төгрөгийг төвлөрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-10-28 12:47:47

Эрдэнэбулган, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Аймгийн Аудитын газраас хүү, торгуулийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтад гүйцэтгэлийн аудит хийсэн дүнг танилцууллаа.


Архангай аймгийн хэмжээнд 2023-2024 онд хүү, торгуулийн орлогод 3,326.5 сая төгрөгийг төвлөрүүлжээ.


Аймгийн хэмжээнд 2023-2024 онд нийт 19 байгууллагаас 80577 зөрчилд 2.774.7 сая төгрөгийн торгууль ногдуулснаас 2.287.0 сая төгрөгийн төвлөрүүлж, 42.6 сая төгрөгийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн, 444.5 сая төгрөгийн торгуулийн үлдэгдлийг бүрэн төвлөрүүлээгүй байна. Төвлөрөөгүй 444.5 сая төгрөгийн торгуулийн орлогыг төвлөрүүлэх арга хэмжээ авч ажиллах албан шаардлагыг хүргүүлжээ.


Аймгийн хэмжээнд 2023-2024 онд төвлөрүүлсэн 1.503.1 сая төгрөгийн торгуулийн орлогын 55.6 хувийг Цагдаагийн газар, 28.8 хувийг Татварын газар, 15.6 хувийг бусад байгууллага төвлөрүүлсэн байна. Цагдаагийн газрын торгууль нь и-монгол, и-баримт, гэрэгэ аппликейшнээр ихэнх нь төлөгджээ.


Торгуулийн орлогоос гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардалд 2023-2024 онд нийт 636.2 сая төгрөг төлөвлөн баталж, гүйцэтгэлээр 554.6 сая төгрөг зарцуулсан байна.


Өнөөдрийн байдлаар торгуулийн орлогоос 2023 оны 231.5 сая, 2024 оны 214.0 сая төгрөгийн үлдэгдэл байна.

Холбоотой мэдээ