Pfizer/BioNTech вакциныхаа гурав дахь тунгийн туршилтыг эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-02-26 10:04:05

ВАШИНГТОН. /RТ/. Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниуд коронавирусний вакциныхаа гурав дахь тунгийн үр дүн, аюулгүй байдлыг үнэлэх туршилтыг эхлүүлснээ пүрэв гарагт мэдэгдсэн байна.   


“Pfizer” компанийн цахим хуудсанд мэдээлснээр, коронавирусний шинэ хувилбаруудын эсрэг вакцины үйлчлэл ямар байхыг судлах зорилгоор энэхүү туршилтыг явуулж байгаа ажээ.


Туршилтад 18-55 нас, 65-85 насны хамгийн багадаа 144 хүнийг оролцуулна. Гурав дахь тунг 6-12 сарын өмнө хоёр тунг хоёуланг нь хийлгэсэн хүмүүст  тарина. Тэдний биеийн байдлыг гурав дахь тунг хийсний дараа, мөн тарилгыг хийснээс долоо хоног болон сарын дараа судлах аж. Эмч нар туршилтын эхний үе шатанд төлөвлөж байсны дагуу туршилтад оролцогчдыг хоёр жилийн турш үргэлжлүүлэн хянах аж.

Холбоотой мэдээ