Энэ сарыг дуустал ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-02-26 14:36:30

Увс /МОНЦАМЭ/. Өнгөрсөн шөнөөс эхлэн Увс аймгийн зарим суманд цасан болон шороон шуурга шуурч байна. Тодруулбал, Наранбулаг, Малчин, Ховд, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Өлгий, Сагил, Хяргас суманд салхины хурд 10-18 м/c хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч хоножээ.

“Өнөөдрийн 12.00 цагийн байдлаар аймгийн төвд 8-10 м/с салхитай, Өндөрхангай, Наранбулаг, Завхан, Өмнөговь, Ховд суманд салхины хурд ширүүсч, 14-20 м/с хүрээд байна.

Цаашид энэ сарыг дуустал ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч, шөнөдөө Увс нуур, Тэс голын хөндийгөөр 31-36 хэм, нутгийн өмнөд хэсэг болох цас багатай энгэр газраар 10-15 хэм, бусад нутгаар 20-25 хэм, өдөртөө Увс нуур, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, нутгийн өмнөд хэсэг болох цас багатай энгэр газраар 4-9 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байх төлөвтэй байна" гэж аймгийн УЦУОШТ-ийн синоптек инженер Т.Болормаа мэдээллээ.

Холбоотой мэдээ