Иргэдийг хүүхэдтэй дэлгүүрт оруулахгүй байгаа гомдлыг шийдвэрлэх үүрэг өглөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан УОК-ын орлогч дарга, Бригадын генерал Г.Ариунбуянд дараах үүрэг чиглэлийг өглөө.
Тодруулбал, иргэдийг дэлгүүрт хүүхэдтэй оруулахгүй байгаа, тусгай дугаар руу залгахаар утсаа авдаггүй, авсан ч тодорхой хариулт өгдөггүй, өөр дугаар зааж өгдөг байдал, иргэд хотоос PCR шинжилгээ өгөөд гарсан атал зарим аймаг руу ороход 25 мянган төгрөгөөр PCR болон түргэвчилсэн шинжилгээ өгөхийг шаарддаг зэрэг гомдлыг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов: