Их Британид өдөрт хамгийн бага тохиолдол илэрчээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-01 10:42:30

ЛОНДОН. /TASS/. Их Британид нэг өдөрт коронавирусний халдварын 6035 тохиолдол илэрсэн нь 9 дүгээр сарын 28-наас хойших хамгийн бага үзүүлэлт болжээ.


Түүнчлэн коронавирусний хүндрэлийн улмаас 24 цагийн дотор 114 хүн нас барсан нь 12 дугаар сарын 13-наас хойших хамгийн бага үзүүлэлт болсон байна.


Их Британид халдвар авсан хүний тоо 4.17 саяд хүрчээ. Түүнчлэн халдварын улмаас нас барсан 122.8 мянган тохиолдол бүртгэгдсэн нь Европдоо хамгийн өндөр үзүүлэлт юм.  Тус улсад вирусний тархалтын хурд нэгдүгээр сар гарснаас хойш буурсаар байна.


Их Британид хувьссан коронавирус дэгдсэний улмаас өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш халдварт өвчний нөхцөл байдал тун хүнд болсон юм. Нэгдүгээр сарын 4-нөөс хойш орон даяар хэрэгжиж эхэлсэн хөл хориог 3 дугаар сарын 8-наас сулруулах аж.  

Холбоотой мэдээ