Ажил хайж байгаа иргэдийн 48.6 хувь нь эмэгтэйчүүд байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-03-01 11:43:03

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2 дугаар сарын 1-ний байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 1226 ажилгүй иргэн байгаагийн 48.6 хувь нь буюу 596 нь эмэгтэйчүүд байна.

Өнгөрсөн оны мөн үеийнхээс бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 12.9 хувиар өсжээ. Өнгөрөгч нэгдүгээр сард ажилгүйчүүдийн бүртгэлд 264 хүн шинээр бүртгүүлсэн байна.

Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 99.4 хувь нь боловсролтой иргэд байгаагийн 190 нь дээд, 48 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 927 нь бүрэн болон бүрэн бус дунд, 54 нь бага боловсролтой хүмүүс байна.

Холбоотой мэдээ