Цагааннуур суманд 3,7 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-03-02 11:34:41

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг хилийн орчимд өнөөдөр 08.29 минутад 3,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлт нь сумын төвөөс 68 км хойд зүгт болсон бөгөөд Цагааннуур болон Рэнчинлхүмбэ сумын нутгийн иргэдэд мэдрэгдээгүй байна. Он гарсаар Цагааннуур сумын нутагт нийт 3 удаагийн газар хөдлөлт бүртгэгдээд байна. Тодруулбал Орос, Монголын хилийн бүс нутагт 2 дугаар сарын 7-нд 3,7 магнитуд, 2 дугаар сарын 21-нд 5,3 магнитудын хүчтэй газар хөдлөлтүүд бүртгэгджээ.  


Холбоотой мэдээ