Ханх суманд 36235 удаагийн давтан хөдлөлт бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-03-02 12:56:42

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт нэгдүгээр сарын 12-нд 6,5 магнитудын газар хөдлөлт болсноос хойш нийт 36235 давтан хөдлөлт бүртгэгдсэн байна.

Харин 3,5 магнитудаас дээш 178 хөдлөлт бүртгэгдэж иргэдэд мэдрэгдсэн байна. Хамгийн сүүлд энэ сарын 1-нд Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газар буюу Хөвсгөл нууранд 13 цаг 30  минутад 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ үеэр иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч ямар нэгэн хохирол учраагүй гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.

 

Холбоотой мэдээ