Хаваржилтын нөхцөл байдалд эрсдэлийн үнэлгээ хийнэ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-03-03 12:21:40
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/ ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ажлын баг гуравдугаар сарын 4-5-нд Дундговь аймагт ажиллаж, хаваржилтын нөхцөл байдалд үнэлгээ хийх ажээ.

Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн онд зуншлага тааруу байсан тул өвөлжилт хүндэрч, цаашдаа малын бэлчээр муу байгаагаас хаваржилт хүндхэн байх төлөвтэй байгаа.

Тиймээс дээрх ажлын баг цаг үеийн байдал, мал эмнэлгийн тусламж үйлчилгээ, бэлэн байдалд үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмжөөр ханган, орон нутгийн түвшинд авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмжийг боловсруулах зорилготой ажиллах юм.

Энэ сарын 2-нд ОБЕГ-аас аймгийн хэмжээнд хамтран ажиллах мэргэжлийн байгууллагуудыг оролцуулан цахим хурал хийж, эрсдэлийн үнэлгээ хийх бэлтгэл ажлын талаар заавар, зөвлөмж өгчээ.  

Холбоотой мэдээ