Хөрөнгийн биржид 4.3 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-03-03 13:51:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өчигдөр энгийн арилжаагаар 43 ХК-ийн 2,172,012,479.64 төгрөгийн үнийн дүн бүхий 4.3 сая хувьцаа арилжив. Үүнээс 19 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 21 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

 Мөн өдөр "Авто зам" (AAR+10.34%) болон "Стандарт агрикалчер групп" ХК (SOH+5.26%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол шевро" (MVO-14.91%) болон "Монинжбар" ХК (MIB-13.68%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байв. “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 67,510 ширхэг нэгж эрхийг нийт 10,075,255 төгрөгөөр арилжжээ. Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 420 үнэт цаасыг 42 сая төгрөгөөр, мөн багцын арилжаанд 556,004 үнэт цаасыг нийт 5,004,036,000 төгрөгөөр тус тус арилжлаа.

ТOP-20 индекс 0.64 хувиар буурч, 32379.9 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,521,903,191,920.72 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ