Малчдыг аж ахуй эрхлэхэд нь илүү анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-06-10 18:53:00

Өмнөговь аймагт малчдын аж ахуй эрхлэх ур чадвар дээшлүүлэх сургалтыг энэ сарын 8, 9, 10-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус аймагт малчдад чиглэсэн төсөл хөтөлбөрүүд амжилттай үргэлжилж байна. Түүний нэг болох "Малжуулах төсөл"-д 331 өрхийг хамруулаад байгаа билээ.

Энэ удаагийн малчдад зориулсан аж ахуй эрхлэлтийг нь дэмжих сургалтанд 15 сумын 60 малчин, багийн засаг дарга нартайгаа оролцлоо.

"Энэ сургалтаар бизнесийн санаа гэж юу юм, санаагаа хэрхэн хөгжлүүлэх вэ гэсэн сэдвийг чухалчилж байна.  Малчин бүр бизнес эрхлэгчид учраас бизнесийн санаагаа хэрхэн ажил хэрэг болгох тал дээр нь бид мэргэжлийн зүгээс зөвлөгөө өгч байна" гэж тус сургалтыг зохион байгуулагчид хэллээ. Аймгийн Хөдөлмөрийн хэлтэс тус сургалтыг зохион байгуулж байгаа аж.

Өмнөговь аймгийн хувьд цаашид малчдынхаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн зэрэгцээ аж ахуй эрхлэх ур чадварыг дээшлүүлэхэд илүү анхаарч  ажиллахаар төлөвлөж байгаа юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ